Thursday, January 20, 2011

Ерөнхий Асуудал!

Хүмүүс бүхэн янз бүр
Хөдөлвөл хөлс, мөнгөний боолууд
Хятадад бяцхан хүү сургуулиа хаяад
Харанхуй уурхайд 2$-н төлөө сөхөртлөө ажиллана
Холливуудад тэгтэл хэн нэгэн хөөрхөн модел
2 сая долларын хөхөвч өмссөнөө гайхуулна
Хүний хүүхдүүд бие биенийгээ хядна
Хэнд нь ч ашиггүй дайнд хүмүүс үрэгдэнэ
Холын холд хэн нэгэн уйлна
Хорвоогоос хэн нэгэн эрэлхэгээр одно
Амьдрал дээшилнэ, татвар багасана
Ард түмэн хөрөнгөжинө гэж Обама солиорно
Сургалтын төлбөр буурч, шангийн хөтөлбөр ихэснэ
Суурин газрууд тэлж, хүмүүс сайхан амьдрана ч гэх шиг
Цалин нэмэгдэж, эмнэлгүүд хямдарч
Даатгалууд буурч, гэр бүл жаргана ч гэх шиг
Битгий худлаа залцгаа улс төрчид өө!!
Бэтгэрсэн биднийхээ хармааг бүү шулцгаа!!!
Далайн доогуур газрын тосны суваг хагарсан гэнэ
Баахан сенсаац, гэхдээ санаа нь юу вэ?
Мунхаг минийхээр далай бохирдож, амьтад үхэж байна
Бизнесийн бодлоор тэнд нэг компани дампуурлаа гэнэ үү?!
Хаа сайгүй утаа, хар үүл, бохир ус
Хамаг байгаль хийгээд хүмүүс өөрсдөө хохирно
Эрдэм шинжилгээний ажил, шинэ шинэ нээлтүүд
Ихийг мэдэх тусам багыг ойлгоно тэр хүмүүс
Эх гариг сүйрч байна, бидний бодол?
Энэ газраас нүүж сансарт амьдрах?!!
Баячууд тэнд мөнгөөрөө тоголно
Бааранд шалдан хүүхэнд мөнгөө тоолно
Баячуудьн хүүхдүүд голж шилж энд тэнд томорно,
Хэний хүчээр амьдарч буйг мартан том толгойлно
Материаллаг бүхэн бүхнээс үнэтэй! чамаас ч үнэтэй!
Муусайн найзууд цөөрч мөнгөнд толгойгоо мэдүүлнэ
Хэн нэгэн турна калор тоолно, хоол голно
Хэн нэгэн тэнд тоолох калоргүй өлсөж үхнэ
Байгаль дэлхий, нарыг зөв тойрч эргэдэг ч
Бурууд шунасан бид нар, дэлхийг буруу эргүүлнэ
Энх тайван, сайн сайхны төлөө хэн юуг хийнэ вэ?
Эрх мэдэлтнүүд хаана, юуны төлөө зүтгэнэ вэ????

                                         © 2010 by Enkhtogos Batmunkh

No comments:

Post a Comment