Анд нөхөд минь гүн нойрсжээ
Аав ээж минь өдрийг үдэж
Алжаалаа тайлахаар бөх унтжээ
Дэлгүүрүүд хааж, гэрэл унтарч
Кино театрууд үүдээ барьжээ
Машин цөөрч зам чөлөөрөхөд
Гудамжинд алхах нэгнийг харахгүй
Шонгийн гэрэл хааяа анивчихад
шар шувуу хаа нэгтээ хүүглэнэ
Одод түгж харанхуй нөмрөхөд
Орчлонд би орь ганцаараа
Бүх зүйл чив чимээгүй
Борхон зүрх минь л лугших сонсогдоно
Бадаг шүлгүүд толгойд буухад
Харийн хот гүн нойронд..
Улаан хайрцаг киноны цуглуулга
Урмыг хугалсангүй буланд дүнсийнэ
Унтаж эхэлсэн их хотын дунд
Улаан хувцастай манаачууд гэрэлтэнэ
Ганцаардаж гунигласан миний бодлыг
Ганцхан тэр л авардаг заримдаа
Улаан хайрцагнаас шал өөр ертөнцөд
Унтахаасаа өмнө зочилчихоод буцдаг...
© 2010 by Enkhtogos Batmunkh
No comments:
Post a Comment