Tuesday, January 25, 2011

Гарчиггүй..

Тэгээд би өөрөөсөө асуулаа
Тэнэг болохоороо өөрөөсөө ичлээ
Намайг ийм байхыг хэр удаан харсан бэ?
Миний мууг үзэж чи хэр удаан инээсэн бэ?
Эртхэн шиг мэдсэн бол эртхэн шиг зогсох байлаа
Эргүүтсэн намайг чи шоолж зөндөө инээлээ
Одоо чиний талаар би ганц ч үг унагаахгүй
Огтхон ч дурсахгүй би юу ч ярихгүй
Хэлэх ч үг алга бодох ч хүсэл алга
Хэлсэн үгийг минь март
Хийсэн үйлдлийг минь үгүйсгэ
Тэгээд би өөрөөсөө асуулаа
Тэнэг болохоороо өөрөөсөө ичлээ
Түрхэн зуурын алдаа болог....

Thursday, January 20, 2011

Ерөнхий Асуудал!

Хүмүүс бүхэн янз бүр
Хөдөлвөл хөлс, мөнгөний боолууд
Хятадад бяцхан хүү сургуулиа хаяад
Харанхуй уурхайд 2$-н төлөө сөхөртлөө ажиллана
Холливуудад тэгтэл хэн нэгэн хөөрхөн модел
2 сая долларын хөхөвч өмссөнөө гайхуулна
Хүний хүүхдүүд бие биенийгээ хядна
Хэнд нь ч ашиггүй дайнд хүмүүс үрэгдэнэ
Холын холд хэн нэгэн уйлна
Хорвоогоос хэн нэгэн эрэлхэгээр одно
Амьдрал дээшилнэ, татвар багасана
Ард түмэн хөрөнгөжинө гэж Обама солиорно
Сургалтын төлбөр буурч, шангийн хөтөлбөр ихэснэ
Суурин газрууд тэлж, хүмүүс сайхан амьдрана ч гэх шиг
Цалин нэмэгдэж, эмнэлгүүд хямдарч
Даатгалууд буурч, гэр бүл жаргана ч гэх шиг
Битгий худлаа залцгаа улс төрчид өө!!
Бэтгэрсэн биднийхээ хармааг бүү шулцгаа!!!
Далайн доогуур газрын тосны суваг хагарсан гэнэ
Баахан сенсаац, гэхдээ санаа нь юу вэ?
Мунхаг минийхээр далай бохирдож, амьтад үхэж байна
Бизнесийн бодлоор тэнд нэг компани дампуурлаа гэнэ үү?!
Хаа сайгүй утаа, хар үүл, бохир ус
Хамаг байгаль хийгээд хүмүүс өөрсдөө хохирно
Эрдэм шинжилгээний ажил, шинэ шинэ нээлтүүд
Ихийг мэдэх тусам багыг ойлгоно тэр хүмүүс
Эх гариг сүйрч байна, бидний бодол?
Энэ газраас нүүж сансарт амьдрах?!!
Баячууд тэнд мөнгөөрөө тоголно
Бааранд шалдан хүүхэнд мөнгөө тоолно
Баячуудьн хүүхдүүд голж шилж энд тэнд томорно,
Хэний хүчээр амьдарч буйг мартан том толгойлно
Материаллаг бүхэн бүхнээс үнэтэй! чамаас ч үнэтэй!
Муусайн найзууд цөөрч мөнгөнд толгойгоо мэдүүлнэ
Хэн нэгэн турна калор тоолно, хоол голно
Хэн нэгэн тэнд тоолох калоргүй өлсөж үхнэ
Байгаль дэлхий, нарыг зөв тойрч эргэдэг ч
Бурууд шунасан бид нар, дэлхийг буруу эргүүлнэ
Энх тайван, сайн сайхны төлөө хэн юуг хийнэ вэ?
Эрх мэдэлтнүүд хаана, юуны төлөө зүтгэнэ вэ????

                                         © 2010 by Enkhtogos Batmunkh

Wednesday, January 19, 2011

БУРУУ

Бид 2 буруу цагт буруу газар танилцсан
Чи надтай буруу бүжиглэж бурууг эхлүүлсэн
Би чамаас бурууг хүсэж бурууд уруу татсан
Чи надаас зөвийг нууж бурууг давраасан
Бид 2 буруу дарсанд буруу үед согтсон
Чи намайг буруу үнсэж зөвийг үгүйсгэсэн
Энэ бүхнээс буруу ялж, зөв хохирсон
Энэ бүгдээс буруу хожиж би хоосорсон
Энэ бүгдээс чи хожиж би хавханд орсон
Энэ бүхнээс чи нэрээ гишгэж би чамайг үзэн ядсан

Үг чухал биш

Хүнээс үг сонсохдоо 
Юу хэлэх нь тийм ч чухал биш
Харин хэнээс яг яаж сонсох нь
Хамгийн чухал хэсэг нь. 
Хамгийн хайртай хүн чинь чамтай
Хамгийн хүйтнээр харьцвал
Эмтэрнэ биз дээ зүрх чинь
Эргээд нийлэхгүй биз дээ зүрх чинь
Тэгээд би өөрөөсөө асуулаа...
Үнэн гэж оршдог уу?


ямар ч байсан нэг ийм юмны талаар кино үзсэнээ санаж байна. Нэг хотод худлаа ярьж чаддаггүй хүмүүс амьдардаг. Хичнээн хэцүү хатуу ч тэд үнэнийг сонсож үнэнд амьдардаг. Үнэн заримдаа хэтэрхий харш. Нэг өдөр нэг залуу банкин дээр очоод санамсаргүй худлаа ярина. тэр хотод худлаа ярина гэсэн үг үгийн санд нь ч байдаггүй болохоор теллер хүүхэн итгээд их хэмжээний мөнгө өгнө. Түүнээс болж худлаа ярих өөрт нь ашигтай юм байна гэж ойлгоно. Эргэн тойронд чинь дандаа үнэнийг хэлдэг хүмүүс байсан ч тэд чамд яг үнэнийг хэлж байна гэж чи яаж итгэх вэ? хэзээ нэгэн цагт чи түүнийг илрүүлж итгэх итгэлээ алдана. Мэдэх юм алга даа. Энэ чигээрээ хэр үргэлжлэхийг тэвчээр л зааглах биз дээ.   

Sunday, January 16, 2011

bla bla

Тэгээд хоёулаа юу болж байна?
чамд санаа байсан гэж үү?
чи надаас яг юу хүссэн бэ?
Тэгээд бид юу болж таарсан бэ?
Биелүүлэхгүй бол бүү амла
Бодлыг чинь би ном шиг уншдаг
Буруудаагүй миний алхам
Бүтэхгүй чиний уучлал энэ удаа
Чадна гэж бүү томор!
чиний үгнүүд чинь эсрэг утгатай
чимэгтэй үгнүүдэд чинь би хууртахгүй
чихэнд минь одоо бүү долигоно!

© 2010 by Enkhtogos Batmunkh

Улаан хайрцаг

Ажлаа тарлаа, хэтэрхий оройтжээ
Анд нөхөд минь гүн нойрсжээ
Аав ээж минь өдрийг үдэж
Алжаалаа тайлахаар бөх унтжээ
Дэлгүүрүүд хааж, гэрэл унтарч
Кино театрууд үүдээ барьжээ
Машин цөөрч зам чөлөөрөхөд
Гудамжинд алхах нэгнийг харахгүй
Шонгийн гэрэл хааяа анивчихад
шар шувуу хаа нэгтээ хүүглэнэ
Одод түгж харанхуй нөмрөхөд
Орчлонд би орь ганцаараа
Бүх зүйл чив чимээгүй
Борхон зүрх минь л лугших сонсогдоно
Бадаг шүлгүүд толгойд буухад
Харийн хот гүн нойронд..
Улаан хайрцаг киноны цуглуулга
Урмыг хугалсангүй буланд дүнсийнэ
Унтаж эхэлсэн их хотын дунд
Улаан хувцастай манаачууд гэрэлтэнэ
Ганцаардаж гунигласан миний бодлыг
Ганцхан тэр л авардаг заримдаа
Улаан хайрцагнаас шал өөр ертөнцөд
Унтахаасаа өмнө зочилчихоод буцдаг...
© 2010 by Enkhtogos Batmunkh