сарны боол тэр нэгэн од
сарнаас холдохгүй хажууд нь манаастай
сая сая оддоос тэр арайл өөр
шөнийн тэнгэрт хамгийн тод нь
саран авхайтай хамгийн ойрхон нь
солиорсон од түүнээс холдохгүй
сайхан өнгөнд нь тэр ховсдуулна
сар харин инээд нь хүрнэ
салхитай ярилцаж одыг шоолно
харанхуй тэнгэрийг эзэмдэн гэрэлтэхдээ
хажуудах одоо ёжлон мушилзана
од харин түүнийг бодохдоо
өөрт нь дуралчихаж гэж дэмий л горьдоно
хөөрхий чааваас энэ дурлал бүтэхгүй
хичнээн мөрөөдөөд ч зүүд нь биелэхгүй
хэзээ ч ойлгохгүй тэнэг од
хязгааргүй ертөнцийн хамгийн тэнэг нь...