Sunday, October 23, 2011

SECRET..

Одоо чи миний зурагнуудыг устгаж
Орныхоо даавууг угааж, үнэрийг минь арилгаж байгаа
Одоо чи миний талаар бүгдийг мартаж
Охин чинь ирж байгаа, түүндээ бэлдэж байгаа
чамруу агаараар үнсэлт илгээж буй зураг
чармай нүцгэн байхад чиний дарсан зураг
чангахан дарсанд согтсон зураг
чамруу хараад инээмсэглэсэн зураг...
бүгдий нь чи устгаж байгаа
бүх зүйлийг чи мартаж байгаа
утсанд чинь би танихгүй дугаар болж
устгаж байгаа бичсэн мессэжүүдийг минь
нөгөө охин чинь ирэхээр 
нөгөө нүүрээ гаргах хэрэгтэй
нуух хэрэгтэй Тогосоо гэдэг хүнийг
нууц байх ёстой болсон явдлууд
найзууд намайг загнана
нүгэл хийж байна гэж надруу зандарна
зоригтой байхыг надаас шаардана
зовлон биш шүү гэж надад сануулна
эхээс заяасан үнэрэнд минь чи согтохдоо
энгэсэг битгий түрхэж бай гэж гуйсан
ихэмсэг зан минь чамд бууж өгөхөд
ийм л байгаасай гэж үнэндээ хүссэн би
эхэлж амжаагүй хонгорхон дурсамжыг гэхдээ
ингээд дуусгая, шалтгаан нь чи
одоо чи миний зурагнуудыг утсгаж
орныхоо даавууг угааж үнэрийг минь арилгаж байгаа
яг одоо чи намайг холдуулахыг хүсэж
янаглаж байгаа хуучин амрагтайгаа

No comments:

Post a Comment